Сэтгэл шингэсэн дизайн, өндөр чанартай хэвлэлт
MAX U Studio нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Улаанбаатар хотод орчин үеийн хэвлэлийн бүхий л төрлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн салбарын тэргүүлэгч хамт олон юм.
Манай эрхэм зорилго
Бид харилцагчийнхаа бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд хамгийн тод, чанартайгаар хүргэхэд туслах хэвлэлийн цогц шийдлийг санал болгодог. Чанартай түүхий эд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, чадварлаг дизайнеруудын хамтын ажиллагаа бол манай амжилтын үндэс юм.
Албан ёсны гэрчилгээ ба баталгаа
Ажлын хүчин чадал
Сүүлийн үеийн мэргэжлийн хэвлэл, хайчилбарын техникүүд
Heidelberg Speedmaster Офсет машин
Герман улсын алдарт Heidelberg брэндийн 4 өнгөт өндөр хурдны офсет хэвлэлийн машин. Ном, каталог, танилцуулга, урилга зэрэг их хэмжээний хэвлэлтийг дээд зэргийн тод өнгөтэйгөөр богино хугацаанд гүйцэтгэнэ.
Үйлдвэрлэлийн UV Flatbed хэвлэгч
Мод, шил, плита, пластик, арьс зэрэг бүх төрлийн хатуу болон зөөлөн материал дээр шууд хэвлэх чадвартай өндөр технологийн UV машин. Элэгдэж хусрахгүй, наранд гандахгүй хэвлэлт.
High-Speed Solvent Banner хэвлэгч
Гадна сурталчилгааны хулдаас, гэрэлт самбар (Light Box), машины стикер, слайд зэрэг өргөн хэмжээтэй материалыг цаг агаарын нөхцөлд тэсвэртэй будгаар хэвлэх зориулалттай машин.